Зөвлөлтийн үеийн сод уран бүтээлүүдийн нэг бол “Москва нулимсанд дургүй”(Москва слезам не верит) кино юм.Тухайн үедээ Оскар хүртэж байсан энэ бүтээлийн ач холбогдол одоо ч буураагүй.Тэгвэл уг киноны гол дүрийн жүжигчид өнөөдөр буюу 38 жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөнийг харцгаая.
Вера Алентова
“Москва нулимсанд дургүй”киноны гол дүрд тоглосон Вера Алентова нь 1942 оны 2-р сарын 21-нд Архангельск мужийн Котлас хотод төржээ. Москвагийн Урлагийн Театрын Сургуулийг төгсжээ. Тэрбээр ангийн хүүхэд Владимир Меншовтой гэрлэжээ.
Владимир Меншов нь киноны найруулагчаар ажиллаж киноныхоо гол дүрийг эхнэр Вера Алентовадаа итгэж өгсөн байна. Түүний өмнө энэ дүрд тоглохыг Маргарита Тереховад санал болгосон ч тэрбээр «Шадар гурван цэрэг» кинонд тоглоод завгүй байжээ.
Жүжигчин Ирина Купченкод киноны зохиол таалагдсангүй, Валентина Теличкина энэ дүрд тохироогүй, харин Таганкийн театрын жүжигчин Наталья Сайко туршилтад орсон ч Гошагийн дүрд тоглуулахаар Баталовыг авсан хойно тэр хоёр хамт байхдаа зурганд тохирохооргүй харагдаж байжээ. Ингээд Меньшов эхнэрээ сонгосон бөгөөд энэ тухайд огт харамсаж байгаагүй гэж ярьжээ. “Москва нулимсанд дургүй”киноны зураг авах үед Вера Алентова 37 настай байжээ.
Алексей Баталов
Гоша буюу Зөвлөлт, Оросын нэрт жүжигчин Алексей Баталов өнгөрсөн зургадугаар сард 89 насандаа таалал төгссөн юм. Тэрбээр “Москва нулимсанд дургүй”кинонд анх тоглох болсон талаар хэвлэлд ярилцлага өгөхдөө “Цаг хугацаа явах тусам энэ киноноос хүмүүс залхдаггүй юм байх даа гэж гайхдаг болсон. Бид энэ киног ийм их амжилтад хүрнэ гэж бодоогүй. Зүгээр гурван найз бүсгүйн хувь тавилангийн тухай л кино хийсэн. Меньшов маш сайн ажилласан. Түүний харуулсан Москва яг л тэр үеийн Москва байсан. Гудамжинд зураг авах чинь тайзан дээр авахаас хэцүү юм билээ” хэмээн ярьж байжээ.
Наталья Вавилова
Ирина Муравьева
Юрий Васильев
Раиса Рязанова
Борис Сморчков
Александр Фатюшин