Б.Эрдэнэтуяа: Түмнийг гийгүүлсэн наран билээ та минь 

Холливудын нэрт жүжигчин Стивен Сигалын төрсөн  өдөр  өчигдөр 2018 /04.10/- нд тохиосон юм. Тэгвэл түүний гэргий Б.Эрдэнэтуяа хайртай ханьдаа цахим хуудсаар дамжуулан төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлжээ.

Төөрөг тавилангаар учирсан
Төгөлдөр сайхан ханьдаа
Төрсөн өдрийн мэнд хүргэж
Төрүүлсэн тэнгэрт нь мэхийн ёсолъё!
Түмнийг гийгүүлсэн наран билээ та минь 
Төрөлхтнийг дагуулсан их хүч билээ та минь
Төгсөд хүрсэн гал билээ та минь
Түйтгэрийг зайлуулсан илд билээ та минь!
Түрлэг уухайн эрч билээ та минь
Түүхэнд мөнхөрсөн суу билээ та минь
Түмэн жанждын түрүү билээ та минь
Түүчээ мандсан од билээ та минь!
Буян тань халгиж буман жилээр бялхаг ээ
Бурхан ухаан тань гэрэлтэж булт олныг гийгүүлэг ээ
Буруу бүхнийг дарж буурал орчлонг тэтгэг ээ
Бусармаг бүхнийг онилж бут ниргэн тонилгог ээ!
Бадрах гал тань дүрэлзэж бат дагшин оршиг ээ
Бадам цэцэг шиг дэлгэрч бахдал дүүрэн дэвжиг ээ
Баггүй оршихуйгаараа үлгэрлэж баясгаж бүгдийг хайрлаг ээ
Баатар заяандаа бадамлаж багтааж бүгдийг хамгаалаг ээ!

Б. Эрдэнэтуяа
2018.4.10

 

 

 

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …