УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 16-нд зарлан хуралдуулсан бол дөнгөж сая хаалтыг нь хийлээ.
Ээлжит бус чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, “Урт” нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Алтны худалдаанд ил тод байдлыг бий болгох тухай хуулийн төсөл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн батлах ёстой байв. Гэвч эдгээр төслүүдээс нэг ч хуулийн төслийг баталж чадаагүй тул намрын чуулган руу шилжүүлж байна.
Ээлжит бус чуулганыг хаах үеэрээ УИХ-ын дарга З.Энхболд “Урт” нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэх саналыг УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг гаргасныг хүлээн авч намрын чуулганд шилжүүлж байна. Бусад хуулийн төслүүдийн тухайд УИХ-ын гишүүд, намын бүлгүүд санал нэгдэж намрын чуулганд шилжүүлэх нэгдсэн ойлголцолд хүрсэн” гэж тодотгосон юм. Ингэснээр есдүгээр сарын 16-27-ны хооронд зарлан хуралдуулсан ээлжит бус чуулган хаалтаа хийгээд байна.