Дуучин гэхээсээ илүүтэйгээр хошин урлагийн “Эмоци” продакшнд харьяалагдаж, жүжиглэх урлагт хүчин зүтгэх болсон царайлаг бүсгүй Мино шинэхэн дурлалын романс эхлүүлжээ.
Тэрээр хэдхэн сарын өмнө өөрт нь маш өвөрмөц хэлбэрээр буюу “2 лийр, 4 алим, 7 жүрж, удвал цэцэг” илгээж 247- Би чамд хайртай хэмээн хайраа илчилсэн нэгэн нууцлаг залуугийн тухай өөрийн фэйсбүүк хуудаснаа бичиж байсан билээ. Тэрээр сэтгэл нь маш их хөдөлсөн тухайгаа ч нуулгүй хуваалцсан байсан.
Тэгвэл залуу жүжигчин, дуучин бүсгүй маань содон алим, жимсээр хайраа илчилсэн дотны найз залуудаа боломж олгохоор шийдсэн бололтой. Юутай ч тэрээр шинэ дурлалын эзэнтэй хамт авахуулсан гарны зургаа нийтлэсэн байна.
Минодоо сайхан хайрыг хүсье!