Ж. Мөнхбат: Хадгаламж банкны мөнгөөр казино тоглоогүй

Улсын Их хурлын гишүүн Ж. Мөнхбат “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын УЗ-ын дарга Х.Бат-Ялалт, Сэтгүүлч М.Наранбаатар нарын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрбээр”Өнгөрсөн долоо хоногт болсон хэвлэлийн хурал улс төрийн шинж агуулгатай байна гэж бодож байна. Хаврын улс төр эхэлж байгаа үед Ж.Мөнхбатыг хууль зөрчсөн болгож харагдуулах гэсэн улс төрийн дайралт гэж дүгнэж байгаа. Хэвлэлийн хурлынхаа үеэр Х.Бат-Ялалт болон М.Наранбаатар нар буруу мэдээлэл иргэдэд өгсөн. Тодруулбал, мобикомын хэрэглэгчдийн нууц, баримт материалыг Засгийн газарт гаргаж өгөхийг шаардсан гэсэн буруу мэдээлэл өгсөн. “Мобиком” компани Харилцаа холбооны зохицуулах хорооноос шалгалт хийхэд баримтуудаа дутуу гаргаж өгсөн. Тэр баримтуудаа л гаргаж өгнө үү гэсэн зөвлөмжийг өгсөн.

Үүгээр ч зогсохгүй Хадгаламж банкны мөнгөөр казинод тоглосон, улсад 60,70 сая ам.долларын хохирол учруулсан гэж гүтгэн доромжилсон. Тиймээс би иргэнийхээ хувьд нэр төрөө сэргээлгэхээр, энэ мэдээллийг хийсэн хүмүүсийг холбогдох хуулийн байгууллагад өгч байна” гэж мэдэгдлээ.

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …