Өнгөрсөн Бямба гаригийн үүрээр Сирийн Засгийн Газрын байгууламжуудад Америкийн Нэгдсэн Улс, Их Британи, Францын арми пуужингийн цохилт өгчээ.
Пуужингийн цохилт өгсөн АНУ-ын зэвсэгт хүчний штабын дарга генерал Ж.Данфорд”Химийн зэвсгийн судалгаа хийдэг, хадгалдаг Сирийн гурван объектод цохилт хийсэн” гэжээ.
Энэ асуудалд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, ОХУ-ын Батлан хамгаалахын хорооны дэд дарга Юрий Швыткин нар эсэргүүцэн байр сууриа илэрхийлжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч В. Путин:Олон улсын харилцаанд хор хөнөөл учруулж, Сирийн хямралыг улам өргөжүүлэх юм.
ОХУ-ын Батлан хамгаалахын хорооны дэд дарга Юрий Швыткин: АНУ, Франц болон Их Британийн Сирид явуулж байгаа ажиллагаа сайн юманд хүргэхгүй. АНУ ба түүний холбоотнуудын энэ болчимгүй үйлдлийг зогсоохын тулд НҮБ-ын Ерөнхий Ассамблей яаралтай хуралдах шаардлагатай. НҮБ-ын Ерөнхий Ассамблей яаралтай хуралдуулж Сирид хохирол учруулсан дээрх улсуудаар төлүүлүүлсэй. Сири Улсыг бурхан ивээх болтугай .