Хэрэв та цагаан хоолтон бол бие махбодид хэрэгтэй бүхий л шимт бодисыг хангалттай хэмжээгээр авахын тулд хоногийн хоолоо зөв төлөвлөж, хоолондоо аль болох олон нэр төрлийн хүнсний ногоо, үр тариа, буурцагт ургамал, жимс, жимсгэнэ, самар оруулах нь зүйтэй. Эдгээр хүнс нь таны эрүүл мэндэд хэрэгтэй уураг, нийлмэл нүүрс ус, үл ханасан тосны хүчил, аминдэм, эрдэс бодис ихээр агуулдаг.
АНУ-ын Шим тэжээлийн нийгэмлэг болон Канад улсын хоол зүйчдийн холбооноос цагаан хоолны эрүүл мэндийн ач тусыг “Зөв зохицуулсан цагаан нь эрүүл, тэжээллэг төдийгүй зарим өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчилгээний ач тустай” гэж тодорхойлжээ.
Махан хоолыг боловсруулахад ургамал болон цагаан идээнээс илүү ажиллагаа шаардагдах ба бие махбодийн илүү ажилбар бүр нь хүнийг ядраадаг.Харин жимс, хүнсний ногоо нь махнаас 10 дахин, сүү цагаан идээ нь 5 дахин хурдан шингэцтэй, бие махбодиос хортой бодисыг гадагшлуулах, хоргүйжүүлэх шинж чанартай байдаг аж.
Тэгвэл та бидний шүтэн биширдэг одуудын гоо сайхны нууц жор цагаан хоол гэнэ.
Цагаан хоолтон одууд
Памела Андерсон-АНУ-ын жүжигчин
Алек Болдвин-АНУ-ын жүжигчин
Ашли Жадд-АНУ-ын жүжигчин
Брижит Бардо-Францын жүжигчин
Жон Клийз-Британий жүжигчин
Пенелопе Круз-АНУ-ын жүжигчин
Ким Бэсинжер- АНУ-ын жүжигчин
Давид Духовны – АНУ-ын жүжигчин
Данни Девито- АНУ-ын жүжигчин
Камерон Диаз- АНУ-ын жүжигчин
Леонардо ДиКаприо-АНУ-ын жүжигчин
Ричард Гир-АНУ-ын жүжигчин
Кейти Холмс-АНУ-ын жүжигчин
Стив Мартин-АНУ-ын жүжигчин
Деми Мур-АНУ-ын жүжигчин
Брад Пит-АНУ-ын жүжигчин
Гуинет Палтроу-АНУ-ын жүжигчин
Кейт Уинслет-Британий жүжигчин
Натали Портман-АНУ-ын жүжигчин