Өнөөдөр 11:00 цагаас АСА циркийн арын талбайд Монголын чопперчин ахан дүүсийн цуглаан боллоо. Монголд сүүлийн үед чоппер мотоцикл сонирхогч залуусын тоо нэмэгдэж байгаа бөгөөд сонирхогч 100 мянга гариу залуус байдаг гэнэ. Манайд чоппер сонирхогчдын хамгийн залуу нь 23, хамгийн ахмад нь 56 орчим настай байдаг юм байна. Өнөөдөр чопперчин ахан дүүс 11:00 цагт циркийн ард цугларсаныхаа дараа хотын төвөөр парад хийж олны нүдийг хучирлалаа. Эрх чөлөөг тунхагласан ганган чопперчдыг харсан олон иргэд “хөөх сүр жавхаатай юм аа” хэмээн уулга алдаж байлаа.
О.Рана