БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны дэд сайд манай улсад айлчилна

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ сарын 17-ны өдөр БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны дэд сайд Ван Яжүнтэй Бээжин хотноо уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр улсын харилцаанд хүлээгдэж буй асуудлуудыг түргэвчлэх, хоёр орны Засгийн газрын түвшинд хэрэгжүүлэхээр тохиролцсон, төлөвлөж буй үйл ажиллагаанд улс төрийн дэмжлэг үзүүлэх хүрээнд ажлын хэсэг байгуулахаар тохиролцжээ. Мөн талууд асуудал бүр дээр хамтран ажиллаж, богино хугацаанд шийдлийг гаргах чиглэлээр цаг хугацаатай төлөвлөгөө гарган ажиллах талаар санал солилцсон байна. БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны дэд сайд Ван Яжүн ирэх тавдугаар сард манай улсад айлчлал хийхээр төлөвлөөд байгаа аж.

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …