NTV телевизийн “Ахлах тогоочийн заавраар” шоуны хоёрдугаар цувралын эхний дугаар улс төрч Б.Жаргалсайхан, загвар өмсөгч Ю.Балжидмаа нар оролцлоо.
Хөх, улаан багийн оролцогч нар “тахианы махан зайдастай паста” хийж өрсөлдөж, хөх багын оролцогч улс төрч Б. Жаргалсайханы баг ялагчаар тодорсон юм.
“Хоолны жор: Тахианы махан зайдастай паста”
Орц
200гр нимгэн хэрчсэн мөөг
300мл сүүн крем
2 хумс жижиглэн хэрчсэн сармис
2 халбага оливийн тос
1 жижиг сонгино, жижиглэн хэрчинэ
1 халбага орегано
200 гр жижиглэн үрсэн пармезан бяслаг
500гр утаж болгосон тахианы зайдас
5 хэрчим гахайн давсалсан мах(бекон)
Тахианы махан зайдас бэлтгэх
Орц
3 хумс сармис
1 а.х оливийн тос
1.2 кг тахианы мах
10 хэрчим фита бяслаг
1/4 аяга жижиглэж хэрчсэн finely
2 цайны халбага жижиглэж хэрчсэн яншуй
2 халбага давс
1 халбага хар перец
2 х.халбага цагаан дарсны цуу
2 х.х нимбэгний шүүс
Гахайн өлөн гэдэс
Бага зэрэг ус
Бэлтгэх арга:
Тахианы махан жижиглэн нарийн шүүртэй махны машинд машиндана. 1 удаа машиндсан махан дээрээ амтлагч, ногоонуудаа хийгээд машиндаа зайдасны хошуу хийгээд хошуундаа гахайн өлөн гэдэсээ угтан тултал хийгээд бэлтгэсэн махаа машиндаж эхлэнэ. Зайдас дундаа хийгүй шахагдаж орох ёстой. Бэлэн болсон зайдасыг уртын хэмжээг өөрөө тохируулан боож бэлэн болгоно. Хайруулын таваг, шарах шүүгээ эсхүүл утаж болгоно.
Гоймонгын орц:
Гурил 300гр
Өндөг 1ш
Оливийн тос 2х/х
Давс
Элсэн чихэр
Трагон 1ц/х