Ж.Мөнхбат: Засгийн газрын сайд нь өөрөө хууль зөрчөөд байж болох уу

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлтийн асуудлыг хэлэлцэв.  Хуулийн төслөөр ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн ахуйн аж арга хэмжээний ажил болон импортоор  оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSM/, бөөрөнхий мод, гуалин, модон зүсмэл материал, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг холбогдох татваруудаас 2017 он арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд чөлөөлсөн ч хэлэлцэх хугацаа нь дууссан учир дахин байгаа юм. 

Мод, модон материалын импортын хэмжээ жил дараалан өсч буй учир энэ хэмжээгээр ойгоос ашиглах, бэлтгэх мод, хууль бус мод бэлтгэлийн хэмжээ буурч, ойг нөхөн сэргээх, цэцэрлэгжүүлэх ажлын цар хүрээ нэмэгдэнэ хэмээн холбогдох яамнаас тайлбарлалаа.

Харин энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ”Модон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа, хийж байгаа хүмүүсээ дэмжмээр байна. Төсвийн тухай хуулийн 7.2-ыг зөрчсөн асуудал долоо дахь удаагаа орж ирлээ. Ардчилсан намын сайд нарыг огцруулах асуудал дээр төсвийн хууль зөрчсөн тухай дурдагдсан байсан. Засгийн газрын сайд нь хуулиа зөрчдөг байж болохгүй биз дээ. Дахиад ийм хууль зөрчсөн асуудалд УИХ орох уу. Хууль дээдлэх зарчим зөрчигдсөөр байх юм уу гэж асуумаар байна” гэж өөрийн байр суурийг илэрхийллээ.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …