Ц. Нямдорж: Сэтгүүлчдийг тагнаж, гомдол гаргаж байсан тохиолдол миний амьдралд байхгүй

 

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг нэр бүхий сэтгүүлчийг тагнаж чагнасан гэх мэдээлэл цацагдсан. Энэ мэдээлэлтэй холбоотой асуудлаар Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тайлбар өглөө.

Тэрбээр“Би худлаа юманд тэр болгон тайлбар өгөөд байлтай биш. Би мэдэхгүй байна. Тэр хэвлэлээс очиж асуу. Би ямар ч сэтгүүлчдийг тагнах үүргийг хэнд ч өгөөгүй. Худлаа мэдээлэл цацаж байхгүй юу. Эрдэнэтийн 49 хувь болон С.Зоригийн хэрэгтэй холбогдуулж байнга ийм зүйл гаргаж байгаа. Есөн сэтгүүлчийг тагнаж, нэг сэтгүүлчийн машины дугуй руу буудуулж айлган сүрдүүлсэн гэнэ.

н.Мөнхтөр гэдэг өмгөөлөгчийг тагнуулын нууц ажилтан байсан гэж Ц.Нямдорж мэдэгдсэн гэнэ. Ийм худлаа юмнууд бичсэн байсан. Та нар намайг тагнадаг болохоос биш, би та нарыг тагнаж, сэтгүүлчдэд гомдол гаргаж байсан тохиолдол миний амьдралд байдаггүй юм шүү дээ. Зориудаар зохион байгуулж байгаа улс төрийн үйл ажиллагаа. Ер нь бол Эрдэнэтийн 49 холбоотой том луйвар, хаалттай шүүх хурлын цаана байгаа элдэв гаж үзэгдлийн тухай ярьсан хүн болгоныг ингэж дарамталж байна. Уржигдар Л. Болдыг байцаасан. Өчигдөр Ж. Батзанданг байцаасан. Өнөөдөр миний тухай худлаа мэдээллээ цацаж эхэллээ” гэв.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …