Фото: Ким Жон Ун, Мүн Жэ Ин нарын түүхэн уулзалт эхэллээ

 

Өмнөд болон Хойд Солонгосын удирдагч нарын  дээд хэмжээний уулзалт өнөөдөр Улаанбаатарын цагаар 8:30 цагт   албан ёсоор эхэллээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын энэхүү уулзалт нь Солонгосын дайнаас хойших түүхэн дахь гурав дахь дээд хэмжээний  уулзалт болж байгаа юм.

Хоёр Солонгосын удирдагч нарын дээд хэмжээний уулзалт “Энх тайван, шинэ эхлэл” уриан дор явагдана. Энэхүү дээд хэмжээний уулзалтаар талууд  цөмийн зэвсэг устгах,  хоёр талын хамтын ажиллагааг  бэхжүүлэх асуудлаар ярилцах аж.

 

Санал болгох мэдээ

Ухаалаг утсаар хянах боломжтой тагнуулын дрон

Хятад улс шумуулын хэмжээтэй тагнуулын дроныг танилцууллаа 2025 оны 6-р сард, Хятадын Батлан хамгаалах технологийн …