Тэдний оронд хэнийг Элчин сайдаар томилох вэ

УИХ-ын гишүүн С.Оюундарийн дүү С.Чингүүндарийг Канадад суух Элчин сайдаар томилох асуудлыг УИХ дэмжсэн ч Ерөнхийлөгч дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн Г.Тэнгэрийг Японд суух Элчин сайдаар томилохыг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байгаа. Тиймээс эрх баригчид өөр хүн хайж эхлээд байна. Тухайлбал, Канадад Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд, Японд тус улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Д.Батжаргал нарыг дэвшүүлэхээр яригдаж байна.

Мөн Их Британи Умард Ирландын Вант улсад суух Элчин сайд С.Баяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.Шведэд суух Элчин сайд М.Энхсайханыг ч мөн адил эргүүлэн татсан. Тэгвэл тэдний оронд улсаа төлөөлөн суух Элчин сайдуудын нэрс ч мөн яригдаж эхэллээ. Тухайлбал, Шведэд ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын дарга О.Энхцэцэгийг, Англи улсад Ази, номхон далайн орнуудын газрын зөвлөх Н.Тулгыг нэр дэвшүүлэхээр яригдаж байна.


Санал болгох мэдээ

Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэн хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдөр (2026.06.26)-ийн нэгдсэн хуралдаан 10:10 цагт …