“The Voice of Mongolia” шоуны “Шилдэг 32” оролцогчийн тоглолт хэзээ эхлэх вэ?

 

“The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийнхээ дараагийн шат болох шилдэг 32 оролцогчийн тоглолтыг тэсэн ядан хүлээцгээж байна уу? Тэгвэл энэ долоо хоногийн Бямба гаригт буюу маргааш  шүүгч, дасгалжуулагч Укагийн баг, 29-нд шүүгч, дасгалжуулагч Болдын багт шалгарч үлдсэн авьяаслаг оролцогчдын “Live Show” эхлэх болно. Тэмцээн ямар дүрмээр явагдах болохыг сонирхож байна уу? Дүрэм маш энгийн. Нэг багийн найман оролцогч нэг нэгээрээ дуулна. Тэдгээрээс хоёр оролцогчийг шүүгч дасгалжуулагч өөрөө, харин дахин хоёр оролцогчийг үзэгчдийн саналаар сонгон дараагийн шатанд үлдээх болно.

 

 

Санал болгох мэдээ

Е-спортын монгол тоглогч Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.долларт хүрчээ

Дэлхийн топ 20 тоглогчдын жагсаалтад 13-р байрт эрэмбэлэгдсэн Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.доллар буюу …