Фото: Хоёр Солонгосын тэргүүн хатагтай нарын анхны уулзалтын торгон агшнууд

Өмнөд болон Хойд Солонгосын удирдагч нарын дээд хэмжээний уулзалтаар хоёр Солонгосын тэргүүн хатагтай нар  өчигдөр анх удаа уулзлаа.

Хойд Солонгосын тэргүүн хатагтай И Сол Жүг Панмунжомд хүрэлцэн ирэхэд тэргүүн хатагтай Ким Жон Сүг угтан авсан. Хоёр орны тэргүүн хатагтай нарын анхны уулзалт болж, тэд хамтдаа оройн зоогт орсон юм.

Ким Жон Ун өнгөрөгч гуравдугаар сард БНХАУ-д албан ёсны айлчлал хийхдээ тэргүүн хатагтай И Сол Жүгийн хамт явсан билээ. Энэхүү уулзалт болохоос долоон хоногийн Ким Жон Ун эхнэрээ тэргүүн хатагтай хэмээн өргөмжилснийг ажиглагчид Өмнөд Солонгос болон АНУ-ын ерөнхийлөгч нартай уулзах дээд хэмжээний уулзалтын өмнө эхнэрийнхээ статусыг өргөж буй хэрэг гэж үзэж байсан.

Санал болгох мэдээ

Казахстан Улс 2029 он гэхэд бүс нутгийн цахим зангилаа төв болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр Астана …