Гомо Нараа жүжигчин Б.Алтаншагайтай хамт амьдарч байна

c280ce20b638772abig Манай орны хувьд хэдий ардчилсан, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг орон гэдэг ч   бэлгийн цөөнх болсон ижил хүйстэн хүмүүсийг нийгэмд хүлээн зөвшөөрөх нь битгий хэл гадуурхаж, нүдний гэм мэт үздэг.

Нийгмээс тусгаарлагдсан тэрхүү хүмүүсийн төлөөлөл Гомо Нараа буюу Н.Наранбаатар Royal HD телевизийн дуу оруулагч жүжигчин Б.Алтаншагайтай хамт амьдарч байгаа гэнэ.

naraaaТодруулбал Б.Алтаншагайгийн бэлтгэдэг “Хүний мөр” нэвтрүүлэгт Гомо Нараа оролцож байгаа гэнэ. ”Цөөхөн Монголчууд нэгнээ адлаж гадуурхах ёсгүй. Нэгнээ ойлгож хайрлаж хүндлэх ёстой. Энэ хүнийг хувь хүн талаас нь харуулж, ямар бодолтой явдаг, хэрхэн амьдардаг гэдгийг нь харуулж үзэгчдэд ойлгуулахыг зорьж байна. Тэрээр хэлэхдээ “бэлгийн чиг хандлагаараа л өөр болохоос бидэнтэй л адилхан хүн шүү дээ. Өөрсдийгөө боловсрол мэдлэгтэй гэдэг ч хүнийг  гадуурхаж, бүдүүлэг харьцдаг хүмүүс энэ нэвтрүүлгийг заавал үзэж өөрийгөө өчүүхэн бодолтой үнэндээ боловсролгүй, бүдүүлэг нэгэн гэдгээ ойлгоосой” хэмээн нэвтрүүлгийн хөтлөгч Б.Алтаншагай энэ удаагийн нэвтрүүлгийнхээ талаар тайлбарласан юм. Эх сурвалж: Доргио.мн

 

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …