Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үйл ажиллагаа, шийдвэрүүдийг иргэд 80-90 хувьтай дэмжиж байгааг олон нийтийн дунд явуулсан судалгааны дүн харуулж байна. Судалгааны байгууллагууд иргэдийн дунд цахим болон бусад хэлбэрээр улстөрчдийн үйл ажиллагаа, нэр хүндийн талаарх санал асуулга явуулдаг бөгөөд дүнгээ гаргахдаа ажил үйлсээрээ олон нийтийн дэмжлэг хүлээж байгаа шилдэг 10 улстөрчийг жагсаан танилцуулдаг юм. Энэ удаа судалгааны 4 байгууллагын жагсаалтад Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёрдугаарт жагссан байна. Ерөнхийлөгч Х.Баттулга нэгдүгээрт оржээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн араас УИХ-ын гишүүн С.Жавхлан, Хууль зүйн сайд Ц.Нямдорж, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар жагссан байна. Судалгааны 4 байгууллагын дүнгээр шилдэг 10 улстөрчийн хоёрдугаарт бичигдсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг өндөр байгаа нь түүний сүүлийн үед авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг иргэд, олон нийт ихээхэн дэмжиж байгаагийн илрэл юм.