Харвардын их сургуулийн оюутнуудад өгдөг 15 зөвлөгөө

Дэлхийд чансаагаараа хамгийн дээгүүрт ордог АНУ-ын Харвардын их сургуулийн оюутнуудад зөвлөдөг  дараах ерөнхий 15 зөвлөгөөг хүргэж байна.

1. Хэрэв одоо чи унтвал мөрөөдлөө зүүдлэнэ. Харин унтахын оронд сурвал тэрхүү мөрөөдлөө амьдралд хэрэгжүүлж чадна.

2. Чи хэтэрхий оройтсон гэж бодож байгаа ч үнэн хэрэгтээ эрт байгааг мэдэх болно.

3. Сурахын зовлон ердөө түр зуурынх бол мэдлэггүйн зовлон мөнхийнх байдаг.

4. Сургалт бол цаг хугацаа биш хүчин чармайлт байдаг.

5. Амьдрал зөвхөн хичээл сургууль биш. Гэхдээ та амьдралынхаа ядаж энүүхэн хэсгийг туулж чадахгүй бол ер нь юу хийж чадах хүн бэ?

6.  Сурах ачаалал, хүчин чармайлтыг жинхэнэ таашаал цэнгэл болгон хувиргаж болдог.

7. Өнөөдөр дахин хэзээ ч давтагдахгүй.

8. Зөвхөн бусдаас түрүүлж бүхнийг хийдэг, мөн чармайн зүтгэдэг хүн л өөрийн амжилтаар бахархаж таашаал авдаг.

9. Хүн бүх төрөлд амжилт үзүүлэх албагүй. Гэхдээ зөвхөн өөрийгөө төгөлдөржүүлж, шийдмэг байсан хүнд амжилт ирдэг.

10. Цаг хугацаа харван оддог.

11. Өнөөдрийн биеийн амрыг харсан хандлага маргаашийн нулимс болох магадлалтай.

12. Ирээдүйдээ хөрөнгө оруулж буй хүмүүс л реалистууд.

13. Таны цалин боловсролын чинь түвшинтэй шууд пропорциональ.

14. Таны дайснууд яг одоо номын хуудсаа шуналтайгаар эргүүлж байгаа.

15. Хөлсөө урсгахгүй бол мөнгө олдохгүй.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …