Фото: Владимир Путин ерөнхийлөгчийн тангарагаа өргөлөө

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тангараг өргөх ёслол өчигдөр Кремлийн ордонд 17:00 цагт боллоо. Тэрээр өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр явагдсан ОХУ-ын улсын ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшиж  сонгогчийн олонхийн буюу  77 хувийн  хувийн саналыг авч дөрөв дахь удаагаа  ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

В.Путин Кремлийн I корпуст байрлах ажлын өрөөнөөсөө Тангараг өргөх ёслол болох танхим руу алхаж, дараа нь автомашинаар хүрсэн юм. Тэрээр Георгиевский, Александровский болон Андреевскийн танхимаар дамжин, тангараг өргөх ёслолын танхимд ирж, Ерөнхийлөгчийн тангаргаа өргөжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тангараг өргөх ёслолын үеэр “Эв нэгдэлтэй байж чадсан, надад итгэл хүлээлгэсэн Оросын ард иргэддээ чин сэтгэлээсээ талархаж байна. Дахин баярлалаа гэж хэлмээр байна. Сонгуулиар намайг дэмжсэн ОХУ-ын иргэддээ баярлалаа. Та бүхний дэмжлэг Орос улс хүчирхэг болж, ард иргэд сайхан амьдарна гэсэн итгэл найдварыг төрүүлж байна.” хэмээн хэлжээ.

 

 

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …