09:00 цагт Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “А” танхимд болно.
09:00 цагаас “Оюу толгой” ХХК-ийн 2010-2012, 2013 оны 2 дугаар улирал хүртэл улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдал, Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ болон түүний хэрэгжилтийн байдалтай танилцаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Б” танхимд болно.
10:00 цагаас Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд болно.
11:00 цагаас “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд болно.
11:00 цагт Ахмадын өдөрт зориулан ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ өнөөдөр салбарын ахмад, буурлууддаа хүндэтгэл үзүүлнэ. Энэ арга хэмжээХАХНХЯ-д болно.
11:00 цагт Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль болон холбогдох бусад дүрэм журмын хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд болно.
11:00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Өнгөрсөн хавраас хойш Ганц худагт хорьсоор байгаа Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханы хэргийг шүүхэд шилжүүлж байна. Харин уг явдал нь авилгын хэргээр ял эдлээд гарч ирсэн хууль хяналтынхны өөрсдийнх нь өшөө авалт байсан эсэх асуудлаар П.Өлзийсайханы өмгөөлөгчид мэдээлэл хийнэ.
14:00 цагт Эрүүл мэндийн яамны А зааланд Эрүүл мэндийн сайдын тушаалаар аравдугаар сарыг “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарласантай холбогдуулан “Настнуудын хэлж байгаа ирээдүйг бид хүсч байна” сэдэвт хэвлэлийн бага хурал болно.
14:00 цагаас Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа ажлаа гэрээт хугацаанд нь гүйцэтгээгүй болон гүйцэтгэх боломжгүй болсон, өмнөх жилүүдэд ийм дутагдал гаргаж байсан аж ахуйн нэгжүүдийг цаашид худалдан авах ажиллагаанд оролцуулах эсэх талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “А” танхимд болно.
15:00 цагаас Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд болно.