“The Voice of Mongolia” шоуны “Quarter final” буюу дөрвөн шүүгчийн шилдэг 16 оролцогчийн үзүүлбэр өнгөрсөн амралтын өдрүүдэд үзэгчдийн хүртээл боллоо. Шилдэг 16 оролцогчдоос хагас шигшээ тоглолтод өрсөлдөх эрхтэй найман оролцогчийг сонголоо.
Найман оролцогчийн нэгээр шалгарсан оролцогч бол Төрийн соёрхолт, нэрт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын охин Ж.Ариунжаргал юм. Тэрээр үзэгчдээс хамгийн өндөр саналыг авч хагас шигшээ тоглолтод өрсөлдөх эрхтэй болсон.
Ж.Ариунжаргал өөрийг нь сонгож саналаа өгсөн үзэгчдэдээ хандаж цахим хуудаснаа”Намайг дэмжсэн, урмын үг хайрласан, санал явуулсан бүх хүмүүстээ яаж талархахаа мэдэхгүй юм. Би эцсээ хүртэл өөрийнхөөрөө хүсэл мөрөөдлөө өвөртөлж явсан. Намайг Ариунжаргалаар минь харж дэмжиж итгэл хайрласан та бүхэндээ баярлалаа гэхээс өөр хэлэх үг олдохгүй юм. Та бүхний ачаар хүний амьдралд ховор мэдрэх мэдрэмжийг тултал мэдэрч аз жаргалаар дүүрч явна. Та бүхний надад хүлээлгэсэн энэ их итгэлийг алдахгүй” хэмээн бичжээ.