Ж.Мөнхбат: Н.Номтойбаяр намайг зодоогүй 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ж.Мөнхбатыг хэвтэрт ортол нь зоджээ. Ж.Мөнхбат БНСУ-д эмчлүүлж байна” гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Энэ асуудлаар тэрээр өчигдөр сэтгүүлчид мэдээлэл өгсөн юм.

Ж.Мөнхбат “Н.Номтойбаярт зодуулсан гэдэг мэдээ би олж уншсан. Өмнө нь олон удаа ийм төрлийн мэдээлэл гарч байсан . Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн орой хоёр сайт болон ТВ-9 телевизээр энэ мэдээлэл гарсан. ТВ-9 телевизийн сэтгүүлч баталгаажаагүй мэдээлэл цацсандаа уучлал гуйсан. Миний бие ар гэрийн гачигдлаар чөлөө аваад, БНСУ-д байж байгаад уржигдар Улаанбаатар хотод ирлээ. Энэ хооронд ийм мэдээлэл цацагдсан. Энэ бол огт үндэслэлгүй мэдээлэл” гэв.

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …