Тэтгэвэрийн даатгалын 1990-2000 он хүртлэх ажилласан жилээ нөхөн тооцуулах хугацаа маргааш дуусч байна.
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хэрэгжилт өнгөрсөн наймдугаар сард дуусахаар байсан ч иргэдийн өргөдөл, материал бүрдүүлэлт удаашалтай байсан учир 10-р сарын 1 хүртэл сунгасан байсан юм.
Энэ ажил дуусгавар болж буйтай холбогдуулан зарим дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс өнгөрсөн амралтын өдрүүдэд ажилласан. Дашрамд дурдахад, шимтгэлээ нөхөн тооцуулах хугацаа маргааш дуусах тул иргэд дүүрэг харгалзахгүйгээр үйлчлүүлэх боломжтой болжээ.
А.Хээтэн