Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр Гашуунсухайт боомт, Ганц мод хэмээх газар өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хэсэг хятад жолооч монгол жолоочийг бүлэглэн зодож, амь насыг нь хохироолоо гэх мэдээлэл цацагдсан билээ.
Эх сурвалжийн өгүүлснээр монгол жолооч нь хоёр хилийн хооронд нүүрсний машин унаж, зөөвөрлөдөг байсан гэнэ. Энэхүү ажлаасаа болж бүлэг хятад жолооч нарт зодуулж улмаар Хятадын эмнэлэгт хүргэгдсэн ч ухаан орохгүй байсан бөгөөд хил давуулан Монголд авчирч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын эмнэлэгт хүргэсэн ч ухаан орохгүй байсаар амиа алдсан байна.