Яруу найрагч Г.Мэнд-Ооёог Ерөнхийлөгч Х.Баттулга сандаргажээ

 

Жил бүр  уламжлал болгон зохион байгуулагддаг номын баяр Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус номын баярыг Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж сонирхжээ. Тэрээр өнөөдөр  Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо гуайн номын өргөөгөөр зочилж, найрагчийг маань багагүй сандаргасан гэнэ.

Энэ талаар Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо цахим хуудаснаа  “Уншигч сонирхогч олондоо шавуулаад завгүй сууж байтал Ерөнхийлөгч маань дэргэд ирчихсэн инээмсэглээд зогсож байв. Жаахан балмагдав. Харин түүний энгийн байдалд нь доороо тайвширч номынхоо дээжээс барилаа. Ном бүтээгчдийг сэтгэлээр дэмжиж цаг заваа гаргаж номын отгоор аялсан танд баярлалаа. Ном эрдэнийн Монгол орон билээ” хэмээн бичжээ


Санал болгох мэдээ

УЛСТӨРЧДИЙН “ТАРХИ УГААХ” НУУЦ ҮГИЙН “ТОЛЬ”

Монголын улстөрчид биднийг нүдэнд үзэгдэх үнэнд дургуй гэдгийг мэднэ. Үнэнийг нүдэнд нь ил барьж болохгүй. …