NTV телевизийн сэтгүүлч Б.Ундрахжаргалантийн “Болзоо” нэвтрүүлгийн Бямба гаригийн ээлжит зочноор Монгол Улсын Гавьяат жүжигчин, Поп дива Б.Сарантуяа оролцжээ.
Энэ талаар сэтгүүлч Б.Ундрахжаргалант цахим хуудаснаа “Дуучин Б.Сарантуяаг “Болзоо”-нд урилаа.Тэр үнэндээ гэрийн хувцастай хогоо асгаж яваа эмэгтэйчүүдэд хөнгөн атаархдаг, яг л тийм гэрийн эзэгтэй байхыг мөрөөддөг. Гэвч түүнд болзоонд явах, эр хүнтэй уулзах “зориг” хүрэхгүй л яваа. Анхны ханиасаа салахаар шийдээд ерөөсөө энэ ертөнцөөс явчихъя гээд эм уучихсан түүнийг дүү нь аварсны дараа өөрийнхөө амьдралыг өөрөө бий болгоно гэдгийг ухаарсан. Тэр хэдийгээр төрийн албан хаагч болсон ч ажлаасаа чөлөө аваад ижийгээ асарч байна.Өндөр настай ээжийнхээ орны урдуур гудас дэвсээд унтдаг Сараа , ижийнхээ сэрэх босохыг андахгүй.Энэ үед л түүний сингл амьдрал ээждээ их цаг зарцуулах боломжийг олгож байна гэж хань нэхдэг ээждээ сайрхдаг.
Анх дуугаа “амьдруулахын” тулд талийгаач эмээгээ дурсдаг байсан бол одоо түүнд “үнэн” дуулахад туулсан амьдрал нь л хангалттай. “Болзоо” нэвтрүүлгийг өнөөдөр /2018.05.26/ 18.55 цагт NTV-ээр хүлээн авч үзээрэй!”хэмээн бичжээ.