Монголын батлан хамгаалахын салбар 17 настай охинд ялагдав

 “The Voice of Mongolia” шоу Монголчуудыг таван сар турш дэлгэцийн өмнө уяж чадлаа. Өчигдөр шоуны финалын шалгаруулалт болж 17 настай Ц.Энгүүн шоуны ялагч болсон юм.
Шоуны финалын шалгаруулалтаас нэг зүйл ажиглагдсан нь “The Voice of Mongolia” шоуны ялагч үзэгчдийн мессеж саналаар тодорсон.
Финалын шалгаруулалтад А.Болормаа, Б.Өсөхбаяр, Ж.Ариунжаргал, Ц.Энгүүн нар өрсөлдсөнөөс Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын гочлол дуучин, А.Болормаа, Хөгжим бүжгийн сургуулийн сурагч Ц.Энгүүн нар тунаж үлдсэн юм. Ийнхүү шоуны ялагчийг шүүгчийн бус үзэгчдийн мессеж саналаар тодруулах ёстой болов.

Финальд шалгарч үлдсэн оролцогч А.Болормаа бол Монголын батлан хамгаалах салбарын төлөөлөл тийм ч учраас Монголын арми бүгд түүнд саналаа өгсөн нь ойлгомжтой. Гэхдээ л манай армийн сум яг хэрэгтэй цагт дуусч 17 настай охинд ялагдчихлаа.

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …