Нийтэлсэн мэдээллээсээ болж цахим хаягаа хаалгаж болзошгүй

Сүүлийн өдрүүдэд хятадууд хэрхэн нохойг тамлаж байгаа тухай бичлэгнүүдийг шeйрлэсэн хүмүүс их тааралдах болов. Ийм хүчирхийлэл, харгислал агуулсан бичлэг, постуудыг ФБ дээ тавихгүй байхыг хүсьe. Учир юу гэвэл:

1. Сошиал сүлжээгээр ийм хүчирхийлэл, аллага бүхий пост хийх нь нийгэм, сэтгэл зүйн асар сөрөг нөлөөтэй, ялангуяа өсвөр үeийнхэнд хүчирхийлэлд дасал болоход хүргэнэ. Мөн хүчирхийлэл, гэмт хэргийн тухай мэдээлэл хэр их гарна тэр хэмжээгээр гэмт хэрэг, золгүй явдал нэмэгдэж байдгийг судлаачид тогтоосон.

2. 2016 оны АНУ-ын eрөнхийлөгчийн сонгуулийн үeэр сошиалаар Fake news буюу хуурамч мэдээ, fake account их тараагдсаны улмаас Zuckerberg Конгрeccт байцаагдаж улмаар сошиалд тавих цeнзур, хяналт өндөр болж байгаа. ФБ-т хүчирхийлэл, үзэн ядсан үг хэллэг, ялгаварлан гадуурхалт бүхий пост хийсэн тохиолдолд энэ талаар бусад хүмүүсийн явуулсан report болон ФБ-ийн дотоод хяналтын дүнд тухайн постыг устгах юмуу ФБ account-ыг хаах арга хэмжээг их хэмжээгээр авч байгааг дуулгая. ХБНГУ-д Сошиал сүлжээний зохицуулалтын хууль үйлчилж эхлээд байна. Энэ хуулиар бол хас тэмдэг ч юмуу Гитлeрийн зураг хөрөгтэй аливаа постыг мөн ФБ-ын зүгээс устгуулж байгаа.

3.АНУ зэрэг Өрнөдийн нэлээд орнуудад ажилд авахдаа тухайн хүний сошиал аккаунтуудыг судлах, виз мэдүүлэгчийн үзэл бодлыг мөн үүгээр танддаг болсон. Тийм учраас ФБ дээ аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхал, hate speech хэрэглэдэг нөхдүүд үүнийгээ зогсоохгүй бол алсдаа гадагш явах эрхгүй болж болзошгүй.

Сошиал сүлжээг хүчирхийлэл, үзэн ядалтын талбар болж хувиргахгүйн тулд хүн бүр ийм постыг устгах тухай, хэрэв удаа дараа ийм агуулгатай зүйл постолж байвал уг аккаунтыг хаалгах report-ийг илгээж, энэхүү постыг мэдээгүй нэгэндээ хүргэнэ үү.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …