“The Voice of Mongolia” шоуны финалын шалгаруулалт өнгөрсөн ням гаригт болж ялагчаа тодрууллаа. Финалын шалгаруулалтын тайзнаа Төрийн соёрхолт, дуучин Д.Болд “Зөвхөн чам руу” дууг 14 жилийн дараа зөв болгож дууллаа.
Тус дууны “Чамайг би явсны дараа “гэх мөрийг хошиг урлагийнхан нэг хэсэг шүүмжилсэн. Тэгвэл дуучин Д.Болд “Voice” шоуны финалын шалгаруулалтын дугаарт оролцогч Ж.Ариунжаргалтай хамтран “Зөвхөн чам руу” дуугаа засварлаж “Чамайг явсны дараа би” гэж дуулсан юм.
Энэ тухай дуучин Д.Болд”Хэн нь явсныг эрх биш одоо ойлгох байлгүй дээ “Зөвхөн чамруу” сахилгагүйтэв” хэмээн өөрийн цахим хуудсандаа бичжээ.