Цэнхэр үст Цэрэнгийн гэрт юу болоод байна вэ

Монгол тэмээгээр Лондон орох холын аянд гарсан Байгальмаа гэх бүсгүй олон ноцтой асуудалд холбогдоод байна. Түүнийг Цэнхэр үст нэрээр алдаршсан Э.Цэрэнгийн бэр гэдгийг олон нийт саяхнаас мэддэг боллоо. Э.Цэрэн бэрийнхээ талаар тун ч эвгүй зүйлсийг өөрийн цахим хуудаснаа бичиж, нийтэлсэн нь эх хүү хоёрыг олон нийтийн сүлжээгээр муудалцахад хүргэчихлээ.

Бэрдээ дургүй хадмын сэтгэгдлийг энд дарж унших боломжтой. Хэдийгээр хадам бэр хоёр хоорондоо таарамжгүй харилцаатай байгаа ч гэсэн эх хүү хоёрын харилцааг сэвтүүлсэн явдалд олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, “ганц хүүхнээс болоод төрүүлсэн эхийгээ муулдаг муу эр байна” хэмээн цахим хэрэглэгчид Э.Цэрэнгийн хүү И.Нямдоржид хаяглан бичих боллоо.

Бусдын гэр бүлийн асуудал бидэнд ямар хамаа байх вэ гэж та бодож магадгүй. Гэхдээ нэг талаас гэмт хэргийн шинжтэй мэт, нөгөө талаас эх хүү хоёрыг муудалцахад хүргэсэн муу бэрийн холбогдсон асуудлуудыг шалгаж, нягталж, үнэн зөвийг тогтоох ёстой мэт санагдав. Авах гээхийн ухаанаар хандана биз ээ.

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …