Ууланд алхаж явсан иргэн хаднаас унаж амиа алджээ

“Богд Хан” ууланд алхалт хийж явсан иргэн амиа алдсан хэрэг гарчээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн 61 настай эрэгтэй Д хадан дээрээс унаж бэртсэн тухай дуудлага өчигдөр 11:56 минутад иржээ. Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 12:10 цагт очиход иргэн Д аль хэдийн нас барсан байдалтай байсан бөгөөд цогцсыг буулгаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Т.Цогт

Санал болгох мэдээ

Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Сэлбэ хорин …