Тэсрэх бөмбөгийн талаархи наргиа зорчигчдыг сандраажээ

Онгоцонд тэсрэх бөмбөг байна гэж хэлсэн нэгэн зорчигчийн наргиа нисэх онгоцонд сууж байсан зорчигчдыг сандрааж, улмаар тэднийг онгоцны далавч руу үсрэн гарахад хүргэсэн бөгөөд энэ хэргийн улмаас 10 хүн бэртэж гэмтсэн байна.
Хэрэг Энэтхэгийн нисэх онгоцны буудал дахь Lion Air нисэх онгоц хөөрөхөөс өмнө болсон байна. Тус онгоцонд сууж байсан нэгэн зорчигч онгоцны үйлчлэгчид ихэд бухимдаж, онгоцонд тэсрэх бөмбөг нуусан гэж хэлжээ. Энэ талаар сонссон зорчигчдыг аль болох тайван байхыг онгоцны үйлчлэгчид хүсчээ. Гэсэн хэдий ч тэсрэх бөмбөгийн талаар сонссон өөр нэгэн зорчигч ослын хаалгыг эвдэж, далавч руу үсэрсэн бөгөөд балмагдаж сандарсан  олон зорчигч түүний үйлдлийг дуурайсан байна.
Наргиа хийсэн хүний нислэгийг цуцалсан гэж онгоцны буудлын эрхлэгч мэдэгдэхийн сацуу тэсрэх бөмбөгний талаар худлаа мэдээлэл тараасан ч ослын хаалгыг эвдэх эрх зорчигчид байхгүй хэмээн тэрбээр хаалга эвдэлсэн зорчигчийг буруутгаж байгаагаа мэдэгджээ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …