Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-д оролцохоор ОХУ-ыг зорин ирсэн анхны баг тамирчид нь Лалын Бүгд Найрамдах Иран улсын баг тамирчид боллоо.
“ДАШТ-д орохын тулд бидэнд олон жилийн нөр их хүч хөдөлмөр шаардагдсан. Дэлхийн аваргууд цуглардаг гайхалтай гэр бүлийн нэгээхэн хэсэг нь болж байгаадаа бид баяртай байна. Түүхэн дэх хамгийн шилдэг тоглолтыг үзүүлэхэд бид хувь нэмрээ оруулна гэж бодож байна. Тэмцээний бүх оролцогч болон хөгжөөн дэмжигчиддээ мэндчилж байна” гэж Ираны багийн үндсэн дасгалжуулагч Карлуш Кейруш хэлжээ.Ираны багийн хувьд энэ сарын 15-нд Мароккогийн багтай “Санк-Петербургийн Цэнгэлдэх хүрээлэн”-нд хийх тоглолт нь хамгийн эхний тоглолт байх юм.