Хахуулийн хэрэгт холбогдсон шүүгч ОХУ-д ирэхгүй

ДАШТ-2018-ын үеэр ерөнхий шүүгчийн туслахаар ажиллах гэж байсан Кенийн иргэн Айден Рэнж Марва хээл хахуулийн хэрэгт сэжиглэгдсэн тул Орос руу явахгүй байхаар шийджээ.

Олон улсын тэмцээнүүдийг шүүх эрхийг ФИФА-гаас 2008 онд авсан тэрбээр Африкт болсон нэгэн тэмцээний үеэр 600 ам.долларын хахууль авч байгаа нь баримтат киноны дүрсэнд буусан аж. Гана улсын сэтгүүлч Анас Аремеяв Анас-ын бүтээсэн уг киног пүрэв гарагт “ВВС Аfrica” телевизийн сувгаар үзүүлжээ.

ФИФА-гийн ёс зүйн дүрмийн дагуу албаны хүмүүс үнэтэй бэлэг сэлт авахыг хориглодог юм. Марвагийн хувьд  Орост болох ДАШТ-ий үеэр ажиллахгүй гэдгээ ФИФА-д мэдэгджээ.

Марва нь ДАШТ-2018-ыг тоглолтуудыг шүүхээр томилогдсон 100 гаруй шүүгчдээс хахуулийн хэрэгт холбогдсон хоёрдахь хүн юм. Өмнө нь Саудын Аравийн хөл бөмбөгийн холбоо Фахад Аль-Мирдаси гэдэг шүүгчийн тэмцээн шүүх эрхийг хассан билээ.

Марва болон Аль-Мирдаси нар 2017 онд ОХУ-д болсон Холбоодын цомын тэмцээнийг шүүж байжээ. Марва Бразилд болсон ДАШТ-2014-ийн үеэр нөөц шүүгчээр томилогдож байв.

Санал болгох мэдээ

Өвлийн олимпод оролцох тамирчдаа үдэж, төрийн далбаагаа гардууллаа

Италийн Милан, Кортина д’Ампеццо хотод болох өвлийн олимп хөшгөө нээхэд 24 хоног үлдлээ. Тэгвэл тус наадамд оролцох …