Их Британи АНУ-аас худалдан авч байгаа эхний 4 сөнөөгч бөмбөгдөгч “F-35” онгоцоо хүлээн авчээ

Хамгийн олон үйлдэлт шинэлэг “F-35” сөнөөгч бөмбөгдөгч дөрвөн онгоц Британийн Норфлок гүнлэг дэх нисэх хүчний бааз дээр ирээд байна. Энэ нь Их Британийн АНУ-ын талаас худалдан авахаар төлөвлөж байгаа 138 сөнөөгч онгоцных нь эхнийх нь юм байна.

Шинэ үеийн Британийн сөнөөгч онгоцуудын эхний хэсэг нь ийнхүү төлөвлөсөн хугацаанаасаа хоёр сарын өмнө ирээд байгааг Хатан хааны нисэх хүчин болон Их Британийн тэнгисийн цэргийн хүчнийхний хувьд чухал үйл явдалд тооцож байгаагаа албаныхан мэдэгдээд байна. Сөнөөгч, бөмбөгдөгч  онгоцууд өчигдөр орой нисэх хүчний баазад газардсан байна. Их Британи “F-35” сөнөөгч бөмбөгдөгч нийт 138 онгоцыг 2021 оноос өмнө 12 тэрбум  фунт стерлингээр худалдан авахаар талууд тохиролцоонд хүрсэн юм.

Санал болгох мэдээ

“Күнфү Панда 4” хүүхэлдэй кино тасалбарын борлуулалтаараа тэргүүлжээ

“DreamWorks” компанийн бүтээл Күнфү Панда хүүхэлдэйн киноны дөрөвдүгээр анги нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо Хойд Америкийн …