Испанийн шигшээг Оросын уламжлалт “талх-давсаар” угтан авчээ

Краснодарийн хязгаарын Кубань хотод хүрэлцэн ирсэн Испанийн шигшээ багийг Оросын уламжлалт талх-давсаар угтан авч, тамирчдад зориулж ардын дуу дуулжээ. Испанийн шигшээ баг ОХУ-д өнгөрсөн пүрэв гарагт ирсэн бөгөөд ДАШТ-ын үеэр Краснодарт байрлах юм.

Хөгжөөн дэмжигчид  Испанийн шигшээ багийг Краснодарын нисэх онгоцны буудалд угтсан бөгөөд тэдний дийлэнх нь хөл бөмбөгийн дугуйланд явдаг хүүхдүүд байжээ.

“Би спортын сонирхолтой. Би өөрөө хоккейн дасгалжуулагч. ДАШТ-ыг заавал үзнэ. Испанийн баг сайн тоглодог. Кубань хотод зочид ирэхэд бидний сэтгэл үргэлж хөдөлж байдаг. Энэ удаа Испанийн баг тамирчид хүрэлцэн ирж бидний сэтгэл хөдөлж байна” гэж нэгэн хөгжөөн дэмжигч “ТАСС” агентлагт ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна.

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …