Бразилын хөлбөмбөгчид Сочиг зорилоо

“ДАШТ-2018”-д оролцохоор ОХУ-д хүрэлцэн ирсэн Бразилийн шигшээ багийнхан Сочи хотыг зорилоо. Тэднийг хүрэлцэн ирэхэд Оросын уламжлалт талх, давсаар угтан авсан байна.

Дэлхийн 5 удаагийн аварга баг ДАШТ-ын үеэр “Swissotel Resort Сочи Камелия” зочид буудалд байрлах бөгөөд бэлтгэлээ “Юг-Спорт” баазын цэнгэлдэх хүрээлэнд хийх аж. ДАШТ-д оролцохын өмнөх сүүлчийн  нөхөрсөг тоглолтод Бразилийн шигшээ баг Австрийн багийг 3:0 харьцаагаар хожсон юм. Мөн өнгөрсөн 3 дугаар сард “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд Оросын шигшээ багтай хийсэн нөхөрсөг тоглолтод Бразилийн баг 3:0 оноогоор ялсан юм.

Бразилийн баг ДАШТ-2018-ын Е хэсэгт Швейцарь, Коста-Рика, Сербийн багуудтай учраа таараад байгаа билээ.

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …