Умард Солонгост аюулгүй байдлын баталгаа олгох үүрэг хүлээжээ

АНУ Умард Солонгост аюулгүй байдлын баталгаа олгож байгаагийн хариуд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүргийг Умард Солонгос өөртөө хүлээжээ. Энэ тухай Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын Сингапурт болсон дээд хэмжээний уулзалтын дүнд гарын үсэг зурсан баримт бичигт дурдсан байна.

Түүнчлэн уг баримт бичигт хоёр улсын ард түмний энх тайван, хөгжил цэцэглэлтийн хүсэл сонирхолтой холбогдуулан АНУ-Умард Солонгосын шинэ харилцаа тогтоох үүргийг талууд хүлээхийн сацуу гадаад хэргийн сайд нарын түвшинд аль болох хурдан яриа хэлэлцээ хийхээ амлажээ.

“Риа Новости” агентлагийн мэдээлснээр, хоёр улсын удирдагчдын уулзалтын дүнд Ким Жөн Уныг Цагаан ордонд айлчлахыг Д.Трамп урьжээ. Умард Солонгосын удирдагч энэ урилгыг хүлээн авсан байна. Харин Д.Трамп Пхеньянд тохирсон үед айлчилна гэж мэдэгджээ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …