Д. Гантулгын чөлөөлөгдөх хүсэлтийг 90.9 хувийн саналаар дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын “гишүүнээс чөлөөлөгдөх” хүсэлтийг хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан Д.Гантулга гишүүний өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг уншиж танилцуулсан. Байнгын хорооны гишүүд хүсэлттэй холбогдуулан үг хэлж, асуулт асуугаагүй учир шууд санал хураалт явуулсан юм.

Ингээд УИХ-ын гишүүн Д.Гантулгын “гишүүнээс чөлөөлөгдөх” хүсэлтийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураахад байнгын хорооны гишүүдийн 90.9 хувь нь дэмжлээ.

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …