УИХ-ын дарга М. Энхболдын зөвлөх 60 тэрбумын асуудлаар тайлбар хийлээ

УИХ-ын гишүүн, УИХ дахь Авлигын эсрэг лобби бүлгийн ахлагч Л.Оюун-Эрдэнийн өнөөдрийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболдын Улс төрийн бодлогын зөвлөх Б. Гүнбилэг хариу мэдэгдэл хийлээ. Түүний хийсэн мэдэгдлийг видео хэлбэрээр хүргэж байна.

УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ АТГ-т мэдээлэл хийх үеэрээ”Нээлттэй, хаалттай сонсгол гэсэн асуудал дээр АТГ зохион байгуулалттай, хурдан ажиллаж чадаж байна. Тэгвэл 60 тэрбумтай холбоотой асуудал дээр яагаад өнөөдрийг хүртэл олон нийтэд цэг тавьсан мэдээллийг өгч чадахгүй байгаа юм бэ гэж хэллээ.

Нөгөө дуулиант алдарт 60 тэрбумын хэрэг яасан бэ? 60 тэрбумын хэрэг маш бодитой, бичлэгтэй хэргийг АТГ шалгасан. Өнөөдөр би 60 тэрбумын хэрэгт холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ыг удирдах ёс зүйн эрхгүй гэж бодож байна. Тиймээс М.Энхболд дарга сайн дураараа УИХ-ын бүрэн эрхээсээ түдгэлзэж, АТГ болон Прокурорын нэгдсэн дүгнэлт сүүлчийн байдлаар гарсны дараа УИХ-ыг удирдах эрхтэй болно” гэж хэлсэн юм.

 

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …