Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар АТГ-ын даргад албан бичиг хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалаас тайлбар авахаар албан бичиг хүргүүлжээ.

Албан бичигт “УИХ-ын даргын Улс төрийн бодлогын зөвлөх Б.Гүнбилэг 2018 оны зургадугаар сарын 16-нд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг 60 тэрбумын хэргийг шалгаад гэмт хэргийн шинжгүй болохыг тогтоосон. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ямар ч мэдээлэлгүй байна” гэсэн албан ёсны мэдээлэл хийсэн.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд гэмт хэргийн шинжийн талаар хуульчилсан байдаг. Тиймээс чухам аль шинж нь байхгүй болохыг тогтоосон талаар Монголын ард түмэн болон УИХ-ын гишүүдэд өнөөдрийг хүртэл албан ёсоор мэдээлэл байхгүй байна. Хуульд зааснаар УИХ-ын гишүүн нь албан ёсны тайлбар авах бүрэн эрхтэй. Иймд дээрх асуудлаар зургадугаар сарын 19-ний дотор албан бичгээр холбогдох тайлбарыг ирүүлнэ үү” гэжээ.

Санал болгох мэдээ

Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална

УИХ-ын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилгын хүрээнд байгуулсан ажлын хэсгүүдийн ахлагч, дэд ахлагч нартай энэ сарын …