Хүүхэд залууст хүний эрхийг сурталчилах, бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн талаарх боловсролыг хүртээмжтэй олгох, охид эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, тэдний эсрэг чиглэсэн ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл ашиглахын эсрэг гэрэл зургаар дамжуулан залуучуудыг уриалж эрхийнхээ тухай шуугиан тарих зорилготой.
Уралдааны шаардлага:
- Эмнести Интернэшнлээс гаргасан зурагт хуудсыг (https://www.facebook.com/photo.php?fbid=438421256279278&set=a.438421086279295.1073741825.155654891222584&type=3&theater) гэрэл зурагтаа бүтэн оруулсан байна.
- Уралдааны сэдэвт нийцсэн байх
- Явуулсан гэрэл зураг өмнө ямар нэгэн уралдаан тэмцээнд орж байгаагүй, гадуур тараагдаагүй байх
- Элдэв гаж буруу далд утга, бусдыг хүндэтгээгүй, ёс зүйгүй агуулга агуулаагүй байх
- Уралдаанд оролцогч бүтээлээ явуулахдаа манай хуудас (https://www.facebook.com/aimyouthgroup) дээр нийтлэхэд л хангалттай.
- 1 хүн 3 хүртэл гэрэл зургаар уралдаанд оролцож болно.
- Тухайн зураг нь өөрийн бус, гадуур эх хувь нь тарсан (өөрийн Facebook, Flickr дээр тавьсан зураг хамаарахгүй), ямарваа нэгэн байдлаар хуурмаглах үйлдэл хийсэн нь нотлогдвол тухайн оролцогчийг тэмцээнээс хасна.
- Тухайн фото зураг нь уралдаан зарлахаас өмнө авсан зураг байж болно.
- Зургийн хэмжээ 1240×1024 pixel-ээс их, 10 мб-аас хэтрэхгүй байх.
- Камераар нэгэнт авагдсан зурганд бага зэрэг өнгө болон контраст нэмэх, хасахыг зөвшөөрнө.
Шалгаруулалт:
Ялагчийг тодруулахдаа:
- Фэйсбүүк сүлжээнд хүмүүст таалагдсан байдал (Like-ийн тоо) нь нийт саналын 50 хувь
- Шүүгчдийн бүрэлдэхүүний санал үлдсэн 50 хувийг эзлэх бөгөөд эдгээрийн нийлбэр дүнгээр ялагчийг тодруулах болно.
Тэмцээний ялагч:
1-р байранд: Дэлхийн 157 оронд Эмнести интернэшнлээс хэвлэгдэн гардаг WIRE сэтгүүлд өөрийн зургийг гаргах эрх, байгууллагын нэрэмжит гарын бэлэг
2-р байранд: Байгууллагын нэрэмжит гарын бэлэг
3-р байранд: Байгууллагын нэрэмжит гарын бэлэг
Бусад: Уралдааныг зохион байгуулагч тал болох Монголын Эмнести Интернэшнл нь уралдаанд шалгарсан зургуудын эх хувийг өөрийн сурталчилгаандаа ашиглаж болох ба уг бүтээлийн эзний нэрийг заавал дурдана.