Татварын байцаагч эмэгтэйн амийг онц ноцтойгоор хороосон хэргийн шүүх хурал болно

imagesЧингэлтэй дүүргийн татварын байцаагч эмэгтэй Э-ийн амь насыг бүрэлгэсэн гэх Ц.Туяаг шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд 13:00 цагт болно.

Шүүх хуралд Ц.Оюунчимэг, О.Жанчивнямбуу, М.Нармандах, улсын яллагчаар О.Гэрэл, өмгөөлөгчөөр П.Одонтунгалаг, Э.Ганбат, Х.Даваасүрэн нар оролцох юм байна.

Хэргийг эргэн сануулахад, өнгөрсөн долдугаар сарын 1-2-нд шилжих шөнө сэжигтэн Ц.Туяа гэгч нь талийгаач Э-г хувийн өш хонзон санан 75 удаа хутгалж амь насыг нь хороосон билээ. Мөн Ц.Туяа нь хэргийг үйлдэхдээ согтуу байсан хэмээн мэдүүлсэн бөгөөд талийгаач эмэгтэйг нөхөртэйгөө хардаж амийг нь хороосон гэдгээ хүлээсэн байна.

Л.Бадрах ugluu.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …