Хууль бус цагаачдын 500 орчим хүүхэд гэр бүлдээ иржээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хууль бус цагаачдын гэр бүлийг салган тусгаарлаж буй явдлыг зогсоох тухай зарлигт гарын үсэг зурснаас хойш нийт 500 орчим хүүхэд эцэг эхдээ эргэн иржээ. Энэ тухай “Ассошиэйтэд пресс” агентлаг мэдээлэв.

4 дүгээр сарын 19-нөөс 5 дугаар сарын 31-ны хооронд АНУ-руу хууль бусаар нэвтрэхийг оролдсон цагаачдын 2000 орчим хүүхдийг эцэг эхээс нь тусгаарласан тухай АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны өмнө нь мэдэгдэж байсан билээ. Цагаачлалын хууль тогтоомжийг зөрчигчдөд “тэвчихгүй” бодлогыг хэрэгжүүлж эхлэх тухайгаа АНУ-ын хууль зүйн сайд Жефф Сешнс өнгөрсөн 4 дүгээр сард зарлаж байсан юм.

Санал болгох мэдээ

ОХУ-ын генерал Финал Сарваровын амь насыг хөнөөжээ

Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал …