Этиопд дэлбэрэлт болсны улмаас шархадсан хүмүүсийн тоо нэмэгджээ

Этиоп улсын нийслэл Аддис-Абеба хотод дэлбэрэлт болсны улмаас 1 хүн амь үрэгдэж, 156 хүн шархадсан тухай тус улсын Эрүүл мэндийн яам “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Бэртэж гэмтсэн 8 хүний биеийн байдал тун хүнд байгаа гэнэ. Өнгөрсөн бямба гарагт Этиопын Ерөнхий сайд Абия Ахмедыг дэмжсэн жагсаал цуглаан болж байх үеэр дэлбэрэлт болжээ. Арга хэмжээг зохион байгуулагчдын ярьж байгаагаар, гар бөмбөгийг ерөнхий сайдын үг хэлж байсан индэр рүү шидсэн байна. Ерөнхий сайд бэртэж гэмтээгүй байна.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …