Режеп Тайип Эрдоган Туркийн ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдлоо

Режеп Тайип Эрдоган 53 хувийн саналаар Туркийн ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдлоо. Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль нэгэн зэрэг явагдсан ба нийт 59 сая хүн саналаа өгчээ.

Парламентын сонгуульд Режеп Тайип Эрдоганы AK нам 42 хувийн санал авч олонх болсон нь тодорхой болжээ. Гол сөрөг хүчин CHP нам 23 хувийн саналтай удаалсан байна.

Исламист угшилтай AP намын лидер Режеп Тайип  Эрдоган 11 жил Туркийн ерөнхий сайдын албыг хашсаны дараа 2014 онд ерөнхийлөгчөөр сонгогдож байв.

Режеп Тайип Эрдоган эвлэлийнхэнд хандаж “Турк улс ардчилсан сонгууль хэрхэн зохион байгуулах хичээлийг дэлхий дахинд заалаа” гэж хэлжээ.

 

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …