АНУ-ын бараа бүтээгдэхүүний импортод гаалийн татвар ногдуулж, худалдааны саад тотгор учруулсан улс орнуудад хариу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болно гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн ням гарагт “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Европын Холбоо /ЕХ/ америкийн компаниудад учруулж буй худалдааны саад тотгорыг арилгахгүй бол тус нийгэмлэгийн гишүүн улсуудаас импортолж буй автомашинуудад 20 хувийн гаалийн татвар ногдуулна гэж Д.Трамп өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн юм.
Импортын ган болон хөнгөн цагаанд 25 болон 10 хувийн гаалийн татвар тус бүр ногдуулах тухай захирамжид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн 3 дугаар сард гарын үсэг зурсан бөгөөд татварыг уг бүтээгдэхүүнийг нийлүүлэгч бүх улсын хувьд нэвтрүүлж байгаагаа АНУ мэдэгдэж байсан юм. Хариуд нь ЕХ-ны гишүүн улсууд АНУ-ын зарим бараа бүтээгдэхүүнд 25 хувийн импортын татвар ногдуулахаар тохиролцсон юм.