Монгол хүүхэд анх удаа ДАШТ-ий  тоглолтын бөмбөгний хөтчөөр ажиллалаа

 

ОХУ-д болж буй 22 дахь удаагийн хөлбөмбөгийн ДАШТ- ий өчигдрийн тоглолт болох Коста-Рика- Швейцарын шигшээ багийн тоглолтын өмнө талбайд гардаг Kia Official Match Ball Carrier буюу тоглолтын бөмбөгний хөтөч хүүхдээр Ө.Амар ажилласан байна.

Тэрбээр хөлбөмбөгийн ДАШТ-ий талбайд гарсан анхны монгол хүүхэд боллоо. 22 дэх удаагийн ДАШТ-ий тоглолт тус бүрийг 25 улсаас шалгарсан 64 хөтөч хүүхэд эхлүүлж байгаа. Энэхүү ховор боломж Монгол улсад оногдсон бөгөөд “Киа Моторс Монгол” ХХК-иас “My dream Kia” эссэ бичлэгийн уралдааныг зарлаж, ялагчаар “Шинэ Монгол” сургуулийн сурагч Ө.Амар шалгарч байсан юм. Ө.Амар хүү  англи хэлээр чөлөөтэй ярихаас гадна хөлбөмбөгийн үнэнч фанатын нэг аж.

 

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …