“60 тэрбум”ын асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах боломжтой боллоо

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт нээлттэй сонсгол явуулахыг УИХ-ын 17 гишүүн дэмжсэн юм. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Б. Бат-Эрдэнэ, Д. Тэрбишдагва нар гарын үсэг зурснаар нээлттэй сонсгол зохион байгуулах боломж бүрдлээ.

Энэ тухай УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ твиттер хуудастаа “УИХ-ын гишүүн Д. Тэрбишдагва 19 дахь хүн болж гарын үсэг зурж, 60 тэрбумын гэх асуудлаар нээлттэй сонсгол хийх боломжтой боллоо. Өнөөдөр УИХ-ын даргад өргөн барина” гэж мэдээллээ.

“Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь гарын үсэг зурсан тохиолдолд нээлттэй сонсгол явуулах эрхтэй” болдог юм.

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …